Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өгөх үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан Монгол Улс коронавирусний халдварын гурав дахь давлагааны оргил үедээ ирсэн талаар хэлэв.
Тэрбээр "Бид цар тахлын талаар тайлан мэдээг долоо хоног бүр гаргаж байгаа. Ингэхдээ шинээр бүртгэгдэж буй тохиолдлын тоо, PCR шинжилгээгээр эерэг гарч байгаа хувь, нас баралтын түвшин гэх мэт хэд хэдэн үзүүлэлтээр халдварын тархалтыг үнэлж байна.
Энэ үнэлгээнээс харахад есдүгээр сарын сүүлийн долоо хоног, аравдугаар сарын эхний хоёр долоо хоног халдварын оргил үе болж байна. Өөрөөр хэлбэл бид яг одоо халдварын оргил үедээ ирсэн байна.
Үүнээс хойш халдварын тархалт буурах төлөв ажиглагдаж байгаа. Одоо үүсээд байгаа цар тахлын гурав дахь давлагаанд илэрч буй тохиолдлын 90-ээс дээш хувь нь дельта хувилбар байгаа юм. Гэтэл иргэдийн дархлаажуулалтад хамрагдаж буй идэвх маш муу байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )