24 ЦАГТ: Халдварын 1348 тохиолдол батлагдаж, 14 ХҮН НАС БАРЛАА

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 11

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. /2021.10.11/

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1348 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүнээс нийслэлд 835 тохиолдол бүртгэгдсэн бол орон нутагт 513 тохиолдол бүртгэгдсэн байна. Харамсалтай нь 41-ээс дээш насны 14 хүн нас баржээ. Харин 6477 хүн эдгэрсэн байна.

Одоогийн байдлаар 19.957 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 55.378 хүн байна. 

ЭМЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top