24 ЦАГТ: 15 хүн нас барж, 1566 тохиолдол батлагдлаа

2021 оны 10 сарын 12

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2021.10.12)


Сүүлийн 24 цагт Ковид-19 халдварын 1566 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол 6709 хүн эдгэрчээ.

Мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 15 /11 эмэгтэй, 4 эрэгтэй/ хүн нас барсан байна. Талийгаачдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.

Насны бүлгээр нь авч үзвэл

  • 21-40 настай-1
  • 41-60 настай-9
  • 61-80 настай-4
  • 80-аас дээш настай-1

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 1107
  • Орон нутагт - 459

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 20.482, гэрийн хяналтанд 58.394 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 4016 нь хүүхэд, 1522 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 350 хүний бие нэн хүнд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top