Эрээн дэх Консул Т.Мөнхгэрэл: Хөл хорионы хугацааг зарлаагүй байна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 14

БНХАУ-ын Эрээн хот "Ковид-19" халдварын нөхцөл байдлын улмаасс өнөөдрөөс /2021.10.14/ эхлэн тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоолоо. Ингэснээр Замын-Үүд, Эрээний боомт түр хугацаагаар хаагдаж байгаа тул БНХАУ-ын Эрээн хотод суугаа консул Т.Мөнхгэрэлтэй холбогдож, үүссэн нөхцөл байдлын талаар болон хөл хорио хэр хугацаанд үргэлжлэх тухай тодрууллаа.

(Холбоотой мэдээг ЭНД дарж унших боломжтой).


-Эрээн хотод хэд хоногийн хөл хорио тогтоосон бэ?

-Яг одоогоор бол хөл хорио хэд хоног үргэлжлэхийг хэлж мэдэхгүй байна. Албан ёсоор хөл хорьсон гэж хэлэхэд бас учир дутагдалтай. Дүүрэг дүүргээр нь түр хаасан байдалтай байна. Сургууль цэцэрлэг, албан байгууллагууд өнөөдөр ажиллаагүй. 12:00 цагаас эхлэн бүх иргэдээс PCR шинжилгээ авч эхэлнэ. Эхний ээлжийн шинжилгээ гарсны дараа хөл хориог хэд хоног тогтоох вэ гэдэг асуудлыг албан ёсоор шийдэх байх.

-Эрээн хотод хөл хорио тогтоосноор гааль дээр хүлээгдэж байсан ачаа тээвэр саатах нөхцөл үүсэж байна. Шийдвэр гэнэт гарсан учраас бизнес эрхлэгчид алдагдал хүлээх эрсдэл үүсэх вий?

-Тэгэлгүй яах вэ. Ачаа тээвэр оруулж гаргадаг, хил гааль дээр ажилладаг бүх ажилчид өнөөдөр шинжилгээнд хамрагдана. Өнөөдрийн тухайд ачаа тээврийг хилээр оруулж, гаргахгүй гэж ойлгож болно. Шинжилгээний хариу нааштай гарчихвал маргаашаас шийдвэр өөрчлөгдөж мэдэх юм.

Эрээн хот өнөөдрөөс бүх иргэдээ шинжилгээнд хамруулж эхэллээ

-Гааль дээр ачигдах гээд хүлээгдэж байгаа барааг хилээр гаргасны дараа хөл хориогоо тогтоох тухай санал тавьж болохгүй юу?

-Өчигдөр манай ачааг хэвийн гаргаж байсан. Үүнд хэлэлцээ хийх хэмжээний асуудал байгаагүй. Тэгэх боломжгүй байсан. Эрээний онцгой комисс шөнө хуралдаад, хөл хорьж, шинжилгээ авах шийдвэр гаргасан. Энэ тухайгаа бидэнд урьдчилж хэлээгүй. Эрээний гааль дээр ажиллаж байгаа бүх ажилчид өнөөдөр шинжилгээнд хамрагдаж байна. Гэртээ харьчихсан хүмүүс нь гэрээсээ гарч чадахгүй байна. Ийм нөхцөлд Монголын ачааг гаргая гээд ч гаргаж чадахгүй шүү дээ.  

-КОВИД-19 халдвар яг хаана гарсан гэж таамаглаж байгаа юм бэ?

-Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр бол “Хуй Тун” гэдэг Монголоос ачаа бараа оруулж ирдэг ложистик төвд КОВИД-19 халдвар гарсан гэж мэдээлж байна. Түүнээс Эрээн хотод КОВИД-19 халдвар гарсан гэх мэдээлэл одоогоор алга.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хаашаа бухахаа бод(59.153.114.129) 2021 оны 10 сарын 14

Мэдээж манай нөхдөөс зайлахгүйдэгээ ккк Бид сонсоход хатууч гэлээ үнэн бололтой

0  |  0
Зочин(192.82.91.134) 2021 оны 10 сарын 14

Энэ ч Хятадаас Монголд өгч буй сануулга ч байж болох. Ямартай ч Оросыг муулж, голж хаяад урд айл руу ихэд хандарсны гороо одоо амсах нь энэ ч юм бил үү.\n1990 онд Оросод хонио бараг үнэгүй шахам өглөө. Дарга нар тусгай хангамж эдлэж байна гэж бахирч байсан хүмүүсээс одоогийн нөхцөлд байдалд тайлбар ав.

0  |  0
Зочин(98.7.87.130) 2021 оны 10 сарын 15

Монголчууд л очиж тараасан биз. Одоо улс даяараа хатуу хөл хорио тогтоо. Угаасаа Эрээн хаалттай. Монголын эдийн засаг тэр чтгээрээ л Эрээний хараат биз дээ. Татвар төлөгчдийн мөнгийг Нарантуулын наймаачид Эрээнд аваачиж тушаагаад тэгсэн мөртлөө 1 ч төгрөгний татвар төлөхгүй. Хөл хориод авбал өвчнөө хумьж ав. Ухамсар сул дорой ард иргэдтэй орон өөр яахав.

1  |  2
Зочин(98.7.87.130) 2021 оны 10 сарын 15

Монголчууд л очиж тараасан биз. Одоо улс даяараа хатуу хөл хорио тогтоо. Угаасаа Эрээн хаалттай. Монголын эдийн засаг тэр чтгээрээ л Эрээний хараат биз дээ. Татвар төлөгчдийн мөнгийг Нарантуулын наймаачид Эрээнд аваачиж тушаагаад тэгсэн мөртлөө 1 ч төгрөгний татвар төлөхгүй. Хөл хориод авбал өвчнөө хумьж ав. Ухамсар сул дорой ард иргэдтэй орон өөр яахав.

1  |  2
Top