AUKUS эвслийг байгуулах нь бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулна гэв

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 14

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин AUKUS цэргийн эвсэл байгуулах нь бүс нутгийн тогтвортой байдлыг доройтуулж байна гэж дүгнэв.

Тэрбээр Америкийн CNBC телевизэд ярихдаа “Ямар нэгэн эвсэл байгуулах нь, тэр дундаа АНУ-Их Британи-Австрали улсыг оролцуулах нь бүс нутгийн тогтвортой байдлыг маргаангүй доголдуулж байна. Өөр хоорондоо найзалж нөхөрлөх нь сайн алхам болох ч хэн нэгний эсрэг найзалж нөхөрлөх нь муу зүйл” гэлээ.

AUKUS цэргийн эвслийг байгуулах нь бид бүгдийн ярьдаг, санаа тавьдаг тогтвортой байдлыг үгүй хийж буй үйлдэл гэж Путин үзэж байна.

Их Британи, АНУ, Австрали улсууд есдүгээр сарын 16-нд Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын хүрээнд хамтын ажиллагааны шинэ эвсэл AUKUS-ыг байгуулж буйгаа зарласан юм.

Владимир Путин 2019 онд дэлхийн аюулгүй байдлын төлөө эвсэл байгуулах санаанаас татгалзахыг уриалсан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top