Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.10.15/ цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр халдварын тохиолдол буурах боломжийн тооцооллыг танилцуулсан юм.
Монгол Улсын хэмжээнд насанд хүрсэн буюу 18-аас дээш насны нийт иргэдийн 30 хувь нь нэмэлт тунд хамрагдсанаар халдварын тоо буурсан үзүүлэлт гарсан байна. Тиймээс вакцины нэмэлт тунд илүү олон хүн хамрагдах тусам халдварын тоо буурна гэж тооцоолжээ.
Өнөөдрийн байдлаар Ковид-19 халдварын эсрэг нэмэлт тунд 359.447 хүн хамрагдаад байгаа аж.
Эрүүл мэндийн яамнаас иргэдийг дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдахыг уриаллаа.
Сэтгэгдэл ( 0 )