Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр /2021.10.17/ амарч, аравдугаар сарын 18-ны Даваа гарагаас төлөвлөлтийн дагуу ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр буюу аравдугаар сарын 16-нд дархлаажуулалтын I тунд 24, II тунд 57, нэмэлт сэргээх тунд 715, нийт 796 иргэн хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.1 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 18 хувь байгаа юм.
Зорилтот бүлгийн буюу 2936 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.330 (75.7 хувь), 16-17 насны 26.434 (78 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Сэтгэгдэл ( 0 )