24 ЦАГТ: Халдварын 1897 шинэ тохиолдол илэрч, 15 ХҮН НАС БАРЛАА

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 17

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэе.

(2021.10.17)


Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид-19 халдварын 1897 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол 5968 хүн эдгэрчээ. Харамсалтай нь мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 15 хүн нас барсан байна. 

Насны бүлгээр нь авч үзвэл

  • 41-60 настай- 1
  • 61-80 настай- 10
  • 81-ээс дээш нас- 4

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 1121
  • Орон нутагт - 776

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 18.833, гэрийн хяналтанд 55.853 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 3551 нь хүүхэд, 1479 нь жирэмсэн эх.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийг биеийн байдлаар нь авч үзвэл

  • Хөнгөн- 9484
  • Хүндэвтэр- 6763
  • Хүнд- 2206
  • Нэн хүнд- 380

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
харам(122.201.23.219) 2021 оны 10 сарын 17

Халдвартай хзний тоо зөрүүтэй байна. Миний мэдэхийн сүүлийн 7 хоногт халвар авсан хүний тоо 2000-аас нэг их хэтрээгүй санагдаж байна. Энэ тоог хоногоор тооцоход 2000*7,5 хоног/15000 хүн өвчтэй байхаар. Тэгээд энэ халдварын үргэлжлэх хугацаа 7-10 хоног гээд эмнэлгээс хүнээ гаргаад байна. Ингээд тооцохоор халдвартай өвчтөн ихдээ л 20-30 мянга баймаар. Гэтэл хаанаас 74,6 мянган өвчтөн байгаад байна вэ . Тэгээд ч халдвартай хүмүүсийн тоо эдгэсэн хүнээсээ байнга бага байх боллоо. Юун тоонууд хэлээд толгой эргүүлээд байгаа юм бэ Тайлбарлаад өгөөх хүн байна уу

0  |  0
Top