Орон нутгийн эмч нарт ковидын тандалтын сургалт явуулж байна

2021 оны 10 сарын 18

Монгол Улсын Шадар сайдын үүргийн дагуу УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас ХӨСҮТ, НЭМҮТ, ЭХЭМҮТ-тэй хамтран аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд короновируст халдварт /КОВИД-19/-ын үеийн тандалт, хариу арга хэмжээний чиглэлээр цахим сургалт зохион байгуулж байна.


Нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилготой тус сургалтад өнөөдөр Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Хөвсгөл, Баянхонгор аймгийн 101 сумын эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм.

Цахим сургалт дөрвөн өдөр үргэлжилж, 21 аймгийн 315 сумын эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг хамруулна гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top