24 ЦАГТ: Халдварын 1744 тохиолдол илэрч, 16 ХҮН НАС БАРЛАА

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 21

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэе.

(2021.10.21)


Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид-19 халдварын 1744 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол 6064 хүн эдгэрчээ. Харамсалтай нь мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 16 хүн нас барсан байна. 

Насны бүлгээр нь авч үзвэл

  • 0-20 настай-2
  • 41-60 настай- 2
  • 61-80 настай- 8
  • 81-ээс дээш нас- 4

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 917
  • Орон нутагт - 827

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 18.764, гэрийн хяналтанд 51.946 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 3522 нь хүүхэд, 1259 нь жирэмсэн эх.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийг биеийн байдлаар нь авч үзвэл

  • Хөнгөн- 9323
  • Хүндэвтэр- 6900
  • Хүнд- 2155
  • Нэн хүнд- 386

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top