"Ковидоор багш нас барсан гэх албан мэдээлэл ирээгүй"

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 21

Нийслэлийн онцгой комиссоос Улаанбаатар хотын коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хүргэлээ. (2021.10.21)

Энэ үеэр Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Ж.Батбилэг Нийслэлийн ЕБС болон СӨБ-ийн байгууллага дахь халдварын талаарх мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд тархаад байгаа "Таван багш халдвар авсан" гэх албан бус мэдээллийн талаар тодруулахад тэрбээр "Одоогоор бидэнд багш нар халдвар авсны улмаас нас барсан гэх мэдээлэл ирээгүй" гэлээ. 

Үргэлжлүүлэн "Нийслэлд өнөөдрийн байдлаар 100 хувь цахимд шилжсэн  хоёр сургууль, таван цэцэрлэг байна. Одоогийн байдлаар  53 багш, 37 албан хаагч, 153 хүүхэд ковид-19 өвдсөн байна.

Халдвар авсан багш болон тухайн багшийн удирдсан ангиас халдвар илэрсэн тохиолдолд үр дүнгийн урамшууллыг олгохгүй байна гэсэн гомдол ирсэн. Үүнд хариулт өгөхөд хичээл сургалтын үндсэн үйл ажиллагааны үр дүнд үндэслэж тухайн багшийн урамшууллыг олгодог. Халдвартай уялдуулж, ямар нэг байдлаар тухайн багшийн урамшууллыг олгохгүй байх зохицуулалт одоогоор байхгүй" хэмээв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top