24 ЦАГТ: Халдварын 1719 шинэ тохиолдол илэрч, 19 ХҮН НАС БАРЛАА

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 22

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэе.

(2021.10.22)


Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид-19 халдварын 1719 шинэ тохиолдол бүртгэгджээ. Харамсалтай нь мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 19 хүн нас барсан байна. 

Насны бүлгээр нь авч үзвэл

  • 21-40 настай-1
  • 41-60 настай- 7
  • 61-80 настай- 9
  • 81-ээс дээш настай- 2

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 964
  • Орон нутагт - 755

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 18.841, гэрийн хяналтанд 52.399 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 3226 нь хүүхэд, 1261 нь жирэмсэн эх байгаа юм.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийг биеийн байдлаар нь авч үзвэл

  • Хөнгөн- 9043
  • Хүндэвтэр- 7162
  • Хүнд- 2269
  • Нэн хүнд- 367

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top