"Мэнд Саруул" ӨЭМТ: Өнөөдрөөс "Ковидын багц"-ыг хэвийн тараана

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 29

Хан-Уул дүүргийн 15-р хорооны "Мэнд Саруул" өрхийн эрүүл мэндийн төвөөс өчигдөр буюу аравдугаар сарын 28-нд "Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас санхүүжилт олгогдоогүй тул ковидын эмийн багц тараахгүй" гэх утгатай мэдэгдэл гаргасан юм.

Энэ талаар тус өрхийн эмнэлгээс тодруулахад "Эрүүл мэндийн даатгалын газраас наймдугаар сарын санхүүжилт олгосноос хойш нэмж санхүүжилт олгоогүй байсан. Тухайн хугацаанд эм ханган нийлүүлэх байгууллагаас эмийн багцыг зээлээр авч байсан. Өнөөдөр санхүүжилт олгогдох тул эмийн багцаа хэвийн тарааж эхэлнэ" гэх мэдээллийг өглөө. 

Эрүүл мэндийн даатгалын газраас Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эмийн багцын санхүүжилт олгохдоо тухайн сарын урьдчилгаа төлбөрийн 70 хувийг өгч, гүйцэтгэлийн тайланг харгалзан үлдэгдэл 30 хувийг олгодог байна. Тус хоёр байгууллагын дунд тайлан, тооцооны үл ойлголцол гарсан тул дээрх байдал үүсээд байсан аж. 

"Мэнд Саруул" өрхийн эмнэлгийн гаргасан МЭДЭГДЭЛ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top