24 ЦАГТ: Халдварын 1443 шинэ тохиолдол илэрч, 11 ХҮН НАС БАРЛАА

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 30

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэе.

(2021.10.30)


Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид-19 халдварын 1443 шинэ тохиолдол бүртгэгджээ. Харамсалтай нь, мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 11 хүн нас барсан байна. 

Насны бүлгээр нь авч үзвэл

  • 41-60 настай - 1
  • 61-80 настай - 10

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 841
  • Орон нутагт - 599

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 17.397, гэрийн хяналтанд 51.509 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 2.990 нь хүүхэд, 1.002 нь жирэмсэн эх байгаа юм.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийг биеийн байдлаар нь авч үзвэл

  • Хөнгөн - 8.198
  • Хүндэвтэр - 6.716
  • Хүнд - 2.127
  • Нэн хүнд - 365

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top