24 ЦАГТ: Халдварын 921 шинэ тохиолдол илэрч, 11 ХҮН НАС БАРЛАА

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 01

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэе.

(2021.11.01)


Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид-19 халдварын 921 шинэ тохиолдол бүртгэгджээ. Харамсалтай нь, мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 11 хүн нас барсан байна. 

Насны бүлгээр нь авч үзвэл
 

  • 41-60 настай - 2
  • 61-80 настай - 7
  • 80-аас дээш настай-2

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
 

  • Улаанбаатарт - 667
  • Орон нутагт - 254

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 16.451, гэрийн хяналтанд 48.269 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 3.532 нь хүүхэд, 904 нь жирэмсэн эх байгаа юм.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийг биеийн байдлаар нь авч үзвэл
 

  • Хөнгөн - 7.577
  • Хүндэвтэр - 6.456
  • Хүнд - 2.058
  • Нэн хүнд - 360
     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top