Л.Оюун-Эрдэнэ: Хүнсээ дотоодоос хангах ганц л сонголт байна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 01

Монгол Улсын Засгийн газраас өнөөдрөөс /2021.11.01/ эхэлж урлаг, спортын зарим арга хэмжээг нээх шийдвэрийг гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комисс болон Засгийн газраас мэдээлэл хийж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр дараах мэдээллийг өглөө. 

-Манай улстай эдийн засгийн гол харилцаатай Хятад улсад цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Энэ нь өнөөдөр зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэхэд нөлөөлж байна. БНХАУ-аас баримталж буй журмаар сүүлийн тохиолдол 0 болсноос хойш 21 хоногийн дараа хөл хориог суллана гэсэн. 

Бид БНХАУ-д бүртгэгдэж байгаа тохиолдлын тоог өдөр бүр авдаг. Нэг өдөр нь тохиолдол бүртгэгдээгүй байвч маргааш нь нэг, гурав, дөрөв гарлаа гэдэг. Үүнээс үүдэж хил нээгдэх хугацаа хойшлоод байна. БНХАУ-ын хөл хорионоос үүдсэн зарим бараа бүтээгдэхүүний хомсдол Монголоос өөр улсад ч үүссэн байгаа. Бид одоо гол хүнсний бүтээгдэхүүнээ дотоодоос хангах ганцхан сонголттой байна.

Түүнчлэн агаарын нислэгээр татан авалтаа сайжруулах чиглэлээр ажиллаад явж байгаа.

Инфляц үүсгэж байгаа гол бүтээгдэхүүн бол мах, эрчим хүч, шатахуун байдаг. Махны борлуулалт хийх цэгийг 38-40-өөр нэмэгдүүлэхээр болсон.

Эрчим хүчний үнэ амаргүй байх нөхцөл байдал үүсэж байгаа тул УИХ-аар зохицуулах агуулга руу явж байгаа.

Шатахууны үнийг хатуу барих тусам хомсдол үүсэх эрсдэлтэй. Монгол улс ОХУ-ын ганцхан үйлдвэрээс шатахуун авдаг. Монгол Улсын хэрэглээ өөрөө онцлогтой. Өөрөөр хэлбэл, Евро-2 стантарт хэрэглэдэг. Дэлхийн ихэнх улс Евро-5 стантардтай шатахуун хэрэглэж байна. Яагаад БНХАУ-аас татаж чадахгүй байна вэ гэхээр Евро-5 стандарт хэрэглэдэг. Аж ахуй нэгжийн удирдлагууд боломжит бүх түвшиндээ ажиллаж, өнөөдрийг хүртэл авч явж байна.

Энэ бүх нөхцөл байдал хэзээ намдах вэ гэвэл КОВИД намдсаны дараа л алга болно.

Үзэгчид III тун хийлгэнэ, эсвэл 20 мянгаар шинжилгээ өгнө

Гадаа зохион байгуулж болох арга хэмжээг бид шат дараатай нээсэн. Гадаах арга хэмжээний дотор цахим үндэстэн ч биш ногоо худалдаалах, номын худалдаа зэрэг олон арга хэмжээ бий. "Цахим үндэстэн" арга хэмжээний хувьд дутуу тооцоолсон зүйл бий.

Өнгөрсөн хугацаанд зургаан удаа хөл хорио тогтоосон байна. Хүнд сорилт дунд нэг жилийн хугацаанд явсан байна. Бид урлаг, соёл болон бусад салбарын үйл ажиллагааг нэг шат чөлөөлж, 50 хувийн дүүргэлттэй ажиллах, зарим аж ахуйн нэгжийг хэвийн явуулж эхэлж байна. Монгол Улсын Ерөнхий  сайдын хувьд нийт иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж вакцины III тундаа хамрагдахыг уриалж байна. Өнөөдөр манайх 2.8 сая вакцины нөөцтэй улс болжээ.

Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн үзвэр үйлчилгээ, арга хэмжээнд оролцох иргэдэд түргэвчилсэн шинжилгээнд хамрагдах шаардлага тавьж байгаа. Эсвэл дархлаажуулалтад хамрагдсан байх ёстой гэдэг шаардлага тавина. Мөн өнөөдрөөс эхлэн үзвэр үйлчилгээний байгууллагын гадна явуулын вакцинжуулалтын цэг ажиллуулахаар болж байна. Дахин хатуу хөл хорио тавихгүйн тулд харилцан хариуцлагатай байхыг уриалж байна. Вакцины III тунд зорилтот бүлгийн хамрагдалт 50-иас дээш хувьд хүрсэн тохиолдолд улбар шараас шар түвшинд шилжих зорилт тавьж байгаа.

Ерөнхий сайд бүхэн хүнд залуур дээр суудаг

Засгийн газрын тогтоол болон захирамж хэлбэрээр гарах хуультай. Засгийн газрын тогтоол гараагүй. Тиймээс хууль бус гэж үзэх бүрэн эрхтэй. Ч.Сайханбилэгийн Засгийн газар захирамжаар шийдсэн. Асуудал энд л байгаа юм. Тэр нь олон улсын гэрээ болчихсон. Ерөнхий сайд Засгийн газрыг төлөөлөх бүрэн эрхтэй гэдэг агуулгаар Арбитрын маргаан дээр оччихоод байгаа юм. Уг нь, шууд захирамжаар хийгээгүй байсан бол энэ их хэмжээний мөнгийг ирээдүйд өөр зүйлд зарцуулах байсан байж болно. Дубайн гэрээн 34 хувь ашиггүй байгаа болохоор зөвшилцөж байна гэж ойлгох хэрэгтэй. Чадах бүх зүйлээ л хийх болно. 

Оюунтолгойн гэрээ бол гуравдагч улсын хөрөнгө оруулалт орсон, барууны хэв шинжтэй уул уурхайн томоохон үйлдвэр бий болсон нь түүхэн том ололт. Оюутолгойн гэрээг эхлүүлэх, Дубайн төлөвлөгөөнд засах зүйл бий. Татвартай холбоотой асуудлаар жил гаруй маргаан үргэлжлээд явж байна.

Хоёрдугаарт, зардал өсөх тусам өрөнд ороод байгаа учраас зардал өсөх нь Монгол Улсын Засгийн газарт хамаагүй гэдэг байр суурьтай байгаа. Иймд зардал өсөөд, үүсчихсэн байгаа өрөө тэглүүлэх. Дараагийн зардал өссөн асуудлыг Монгол Улсын Засгийн газар хариуцахгүй гэдэг саналыг тавиад байгаа юм.   

Дубайн төлөвлөгөөний санхүүжилтийг бүрдүүлж байгаа дэлхийн 15 том банк бий. Даатгалыг нь Дэлхийн банк гаргасан. Тиймээс улс орнуудын Засгийн газар олон асуудал дээр тайлбар хүсэж байгаа зүйл бий. Энэ удаад бид харилцан ашигтай байх тал дээр зөвшилцөл хийе гэж байгаа юм.  

Дубайн гэрээ байгуулах үед эдийн засаг хүнд байсан гэдгийг сайн ойлгож байна. Ерөнхий сайд бүхэн хүнд залуур дээр суудаг.

Валютын нөөцгүй хэцүү үед Дубайн төлөвлөгөөг батлуулсан. Гэхдээ энэ төлөвлөгөө бол Засгийн газрын хуралдаанаар орсон баримт бичиг биш. Энэ бол Сангийн яамаар ороогүй, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ч хянаагүй. “Эрдэнэс Монгол” дээр ганцхан хүн шийдвэр гаргачихсан учраас асуудал үүсээд байгаа юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь ч мөн адил Монголд ирснийг бид буруутгаагүй. УИХ-аар ороод явсан бол үүнд ямар ч маргаан байхгүй.

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.22.116) 2021 оны 11 сарын 04

hyrsh zergeldee ulsaasaa ich. udurt 1 2 tohioldliig zuu haihtai adil dor n ilruulj bhad manaih ter uyd ingj boloh l bsan chinii ajlaa muu hj bgaa bdal mongolchuudiig uvchind nervegduulsen hariutslagaa uur.

0  |  0
Зочин 1(66.181.161.29) 2021 оны 11 сарын 02

Малын өвчин газар авснаас махны чанар, аюулгүй байдал алдагдсан шүү. Эрүүл, чанахвртай мах??

0  |  0
Г(202.126.90.82) 2021 оны 11 сарын 02

Ухаан оров!

0  |  0
tomko(192.82.71.78) 2021 оны 11 сарын 01

chi uzlere harasan shuu

0  |  0
зочин (202.9.46.76) 2021 оны 11 сарын 02

эмнэлэг, сургууль, цэцэрлэгээс бусад бүх барилгыг зогсоо......... уих-н гишүүдэд хувиарлах 4,0 тэрбумыг зогсоо...... эдгээрт зарцуулагдах байсан мөнгийг дотоодын хүнсний үйлдвэр, хувцас, эм, эмнэлгийн тт-д зарцуулъя.

1  |  0
Зочин(103.212.117.121) 2021 оны 11 сарын 01

Манай еренхий сайд ухаантай хvн шvv. Дэмждэг.

0  |  0
Иргэн(202.9.46.84) 2021 оны 11 сарын 02

Одоо угаасаа хүнсээ дотооддоо хангах хэрэгтэй тэр хятадаас тоног төхөөрөмжийг нь оруулж ирээд өөрсдөө дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй олон хүн ажлын байртай болно цэвэр органик бүтээгдэхүүн биднуус хэрэглэх хэрэгтэй. Аль ч салбарт бид дотооддоо юм аа үйлдвэрлэж сурах хэвших хэрэгтэй байна шүү!

2  |  0
Haha(66.181.181.98) 2021 оны 11 сарын 01

Euro5 edrin heregliulda tegeed haha ganzaaraa onzlogtoi uls te euro2 heregledeg naad zahin yumuudaa shiidej chadkuu archaagui huuruud yumaa, uls oron chin suuldee mah guril tai uldej chadahnuu, dampuurch duusjina daa uher mgl chud yu ch hiij chaddaguin bn

1  |  1
иргэн(192.82.69.183) 2021 оны 11 сарын 01

Монголчууд EURO-5 шатахуун хэргэлмээр байгаа юм даа, хамгийн чанар муутай euro-2 нь бас бөөн хольц. яана даа...

0  |  0
Монгол(103.212.116.121) 2021 оны 11 сарын 01

Мах гурил төмс манжин лууван сонгино байна. Болоош дээ

1  |  0
Top