Урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр өнөөдрөөс буюу арваннэгдүгээр сарын 1-нээс нээж байна.
Тиймээс салбарын төлөөлөлтэй Ерөнхий сайд, холбогдох сайд нар хамтын дүрмээ тохирох уулзалтыг өнөөдөр зохион байгуулж, үүний дараа Улсын Онцгой комисс болон Засгийн газраас мэдээлэл хийлээ.
Мэдээллийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд С.Амарсайхан, Хотын дарга Д.Сумъяабазар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нараас гадна Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар өгөв.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өнгөрсөн хугацаанд зургаан удаа хөл хорио тогтоосон байна. Хүнд сорилт дунд нэг жилийн хугацаанд явсан байна. Бид урлаг, соёл болон бусад салбарын үйл ажиллагааг нэг шат чөлөөлж, 50 хувийн дүүргэлттэй ажиллах, зарим аж ахуйн нэгжийг хэвийн явуулж эхэлж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж вакцины III тундаа хамрагдахыг уриалж байна. Өнөөдөр манайх 2.8 сая вакцины нөөцтэй улс болжээ" хэмээн тодотголоо.
Түүнчлэн "Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн үзвэр үйлчилгээ, арга хэмжээнд оролцох иргэдэд түргэвчилсэн шинжилгээнд хамрагдах шаардлага тавьж байгаа. Эсвэл дархлаажуулалтад хамрагдсан байх ёстой гэдэг шаардлага тавина. Мөн өнөөдрөөс эхлэн үзвэр үйлчилгээний байгууллагын гадна явуулын вакцинжуулалтын цэг ажиллуулахаар болж байна. Дахин хатуу хөл хорио тавихгүйн тулд харилцан хариуцлагатай байхыг уриалж байна. Вакцины III тунд зорилтот бүлгийн хамрагдалт 50-иас дээш хувьд хүрсэн тохиолдолд улбар шараас шар түвшинд шилжих зорилт тавьж байгаа" гэсэн мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл ( 3 )
vaktsin bol hvnii erh tegtel onoodor mongold hvnii erh nd arai l dendvv haldaj bnaa bvh zvil deer booj haah ym\n
Монгол улсад өнөөдрийн байдлаар 1 сая 80 мянга гаруй хүн ковидын халдвар авчихаад байна, МАНгарууд аа. Та нар худлаа мэдээлэл өгч ард түмнийг сүйрүүлэх эрх байхгүй шүү.
Doromjlood baigaarai bid yamar turshiltiin khulgana yum uu aan baga medrelteerei