С.Энхболд: Натрийн шингэний 14 хоногийн нөөц бий

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 01

Монгол Улсын Засгийн газраас өнөөдрөөс /2021.11.01/ эхэлж урлаг, спортын зарим арга хэмжээг нээх шийдвэрийг гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комисс болон Засгийн газраас мэдээлэл хийж байна.

Хэвлэлийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар оролцов. 

Эрүүл мэндийн сайп С.Энхболд "ЭМЯ-наас эмнэлгүүдийг 1-2 сар хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийг нөөцлөх албан даалгавар өгсөн. Тиймээс одоогоор эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл хомсдол үүсээгүй. Эм, тарианы хомсдол үүсэхээс сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Энэ хүрээнд, Тяньжинд саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг яаралтай татаж авчрах, мөн агаарын тээврээр татан авах чиглэлээр ажиллаж байна. Арваннэгдүгээр сарын 1, 2, 3-нд Инчёноос онгоц ирнэ. Энэ онгоцоор эм, эмнэлгийн хэрэгслүүдээ тээвэрлэн авчирна.
 
Эмнэлэгт хордлого тайлах, тарилгын, глюкозын гэх мэт олон төрлийн шингэн хэрэглэдэг. Натрийн шингэний 70 орчим хувийг дотоодын үйлдвэрээс хангадаг. Үйлдвэрүүд өмнө нь авч байсан хэмжээнд нь эмнэлгүүдэд хуваарилалт хийж байна. Ингээд явахад 14 хоногийн нөөц бий. 

Дотоодын эмийн үйлдвэр болон эмнэлгийн хэрэгслийн түүхий эд болох тариур, дуслын систем, сав баглаа боодлыг яаралтай татан авах чиглэлээр ажиллаж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uy(197.211.58.77) 2021 оны 11 сарын 02

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно\n [fortis.hospital.in@gmail.com]

0  |  0
Иргэг(202.9.46.30) 2021 оны 11 сарын 01

Манайхан ер нь аль ч салбартаа юм аа нөөцтэй дараа ямар нэгэн эрсдэл бий болох вий гээд өөрсдөө дотооддоо аж үйлдвэрлэл бие болгох хэрэгтэй алын болгон гадаадын улс орныг харж өөрсдөө ийм арчаагүй эвгүй байдалд битгий орооч ээ ийм байгаа нь улс төр удирдаж байгаа нөхдүүд энэ монгол улсдаа амьдрахгүй юм шиг битгий өлөн байгаа ч ээ та нарын үр хүүхдүүд ч энэ монгол улсдаа амьдран шүү дээ

0  |  0
Top