УИХ-аар Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан Сангийн яамнаас долоо хоног бүр хэвлэлийнхэнд төсвийн төслийн талаар мэдээлэл өгч, уулзалт зохион байгуулж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтад Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Соёлын сайд Ч.Номин нар оролцлоо.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "Өнөөдөр амаргүй цаг үед иргэнийхээ үндсэн үүргийг биелүүлж, эх орноо батлан хамгаалж үүрэг гүйцэтгэхээр залуус цэргийн албанд ирж байна. Халдварын нөхцөл байдлыг энд хоёр өнцгөөс л харах ёстой. Нэгт, өмнө нь халдвар аваад эдгэрсэн залуус цэрэгт ирж байна. Хоёрт, цэрэг татлагын товчоо, цэргийн үзлэгийн комиссор зүгээр гарчихаад анги дээр ирснийхаа дараа халдвар илэрч байгаа. Энэ хоёр өнцгөөс харж, бид ажиллаж байна. Хамгийн гол нь уушгийг нь маш сайн үзэж байна. Уушгиндаа сэвтэй, биед нь өөрчлөлт орсон, эмчилгээ шаардлагатай залуусыг цэргийн албанд татаагүй, татахгүй. Дархлаа сул, биеийн эсэргүүцэл сул, ядрах, мартах санахаас эхлүүлээд бэрхшээл гарч байна. Харин анги дээр очоод халдвар илэрч байна. Өөрөөр хэлбэл, 200-аад цэргийн албан хаагч байлаа гэхэд тэдний гурав орчим хувиас нь халдвар илэрч байна. Эдгээрийг анги ангид нь тусгаарлаж, ажиглалт хийж байна. Харьцангуй шинж тэмдэг алга, багатай байна. Халууралт өгөх, уушгинд нь халтай байх аваас тангараг өргөхөөс нь өмнө халах, гэрт нь буцаах арга хэмжээг авна" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
Мэдээж гарч л таараа ш дээ эээээдурааа