Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 280 сургууль цахим болон танхимын хичээлийг хослуулан 5/9 зарчмаар үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
Ингэхдээ нэг ангид 20-25 хүүхдийг халдвар хамгааллын дэглэм баримтлуулан хичээллэж буй.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг цаашид 100 хувь танхимаар хичээллүүлэх эсэх талаар БШУЯ-аас тодруулахад “Сургуулийн орчинд халдварын тоо 20 хувьтай байсан бол одоо 19 хувь болж буурсан. Гэхдээ бид ерөнхий боловсролын сургуулийг 100 хувь танхимаар хичээллүүлэх талаар ярилцаагүй. Боловсролын яамнаас ямар нэг санал хүргүүлээгүй. Энэ асуудлыг манай байгууллага дангаараа шийдвэрлэдэггүй. Холбогдох байгууллагуудтай хамтарч үнэлгээ хийж, шийдвэр гаргадаг. Одоогийн байдлаар үнэлгээ хийх талаар ч ярилцаагүй байна” гэлээ.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй дээрх 280 сургуулиас төрийн өмчийн бус 19 сургууль 100 хувь танхимаар хичээллэж байна.
Учир нь тухайн сургуулиудын нэг ангид суралцах сурагчдын тоо 25-аас цөөн учир ийн танхимаар хичээллэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 2 )
Ene uvliin amralt ni arai urt uu. 1.1 nees -2.1 ni hurtel amarhad bolno sh dee.
Ene uvliin amralt ni arai urt uu. 1.1 nees -2.1 ni hurtel amarhad bolno sh dee.