24 ЦАГТ: Ковидын 1434 тохиолдол батлагдаж, 12 ХҮН НАС БАРЛАА

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 03

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэе.

(2021.11.03)


Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид-19 халдварын 1434 шинэ тохиолдол бүртгэгджээ. Харамсалтай нь, мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 12 хүн нас барсан байна. 

Насны бүлгээр нь авч үзвэл
 

  • 41-60 настай - 4
  • 61-80 настай - 6
  • 80-аас дээш настай-2

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
 

  • Улаанбаатарт - 1043
  • Орон нутагт - 390

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 15.299, гэрийн хяналтанд 43.439 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 3.089 нь хүүхэд, 842 нь жирэмсэн эх байгаа юм.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийг биеийн байдлаар нь авч үзвэл
 

  • Хөнгөн - 7.014
  • Хүндэвтэр - 6.175
  • Хүнд - 1.815
  • Нэн хүнд - 295

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top