КОВИД 19 I Европ дахин цар тахлын ГОЛОМТ боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 06


ДЭМБ-ын Европын бүсийн хэрэг эрхлэх газрын дарга Клугер 4-нд Копенгагенд хэлэхдээ "Европын бүсийн 53 оны коронавирусийн халдвар тархаж буй байдал хүмүүсийн сэтгэл түгшээж, тус бүс нутаг дахин хижгийн голомт болсныг бодит тоо баримт харуулж байна" гэжээ.

Клугер мөн тухайн өдөр болсон цахим хэвлэлийн бага хуралд хэлэхдээ "ДЭМБ-ын европын бүсийн хэрэг эрхлэх газрын бүртгэлээр, тус бүсэд өнгөрсөн долоо хоногт 1 сая 800 мянган тохиолдол бүртгэгдэж, 24 мянган хүн амь насаа алдсан байна. Түрүүчийн долоо хоногтой харьцуулахад энэ тоо тус тус 6%, 12% өсөн нэмэгдэж, дэлхийн шинэ бүртгэгдсэн халдвар болон нас барсан тохиолдлын тус тус 59%, 48%-ыг эзэлсэн байна. Өнгөрсөн 4 долоо хоногт европын бүсийн бүртгэгдсэн тохиолдол 55% гаруй хувиар нэмэгдсэн байна. Зарим орны вакцинжуулалтын хэмжээ хүрэлцэхгүй байгаа болон эрүүл мэндийн сэргийлэлтийн арга хэмжээ суларсан нь Европт цар тахал хүндэрч буйн гол шалтгаан болж байна" гэжээ. 

ДЭМБ-ын европын бүсийн хэрэг эрхлэх газрын бүртгэлээр, Европын бүсийн хүн амын ердөө л 47% нь вакциндаа бүрэн хамрагдаж, хоёр улсын вакцинжуулалтын хэмжээ 10% ч хүрэхгүй байна.

Өнгөрсөн хоёр долоо хоногт тус бүсийн долоон орон сэргийлэлтийн арга хэмжээгээ сулруулсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top