24 ЦАГТ: Халдварын 450 тохиолдол батлагдаж, 8 хүн нас барлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 08

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэе.

(2021.11.08)


Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид-19 халдварын 450 шинэ тохиолдол бүртгэгджээ. Харамсалтай нь, мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 8 хүн нас барсан байна. 

Насны бүлгээр нь авч үзвэл
 

  • 41-60 настай - 2
  • 61-80 настай - 4
  • 80-аас дээш настай - 2

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
 

  • Улаанбаатарт - 366
  • Орон нутагт - 84

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 12.741, гэрийн хяналтанд 34.015 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 2682 нь хүүхэд, 599 нь жирэмсэн эх байгаа юм.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийг биеийн байдлаар нь авч үзвэл
 

  • Хөнгөн - 5521
  • Хүндэвтэр - 5487
  • Хүнд - 1460
  • Нэн хүнд - 273

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top