Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 941 шинэ тохиолдол Монгол Улсад бүртгэгджээ.
Шинжилгээгээр батлагдсан тохиолдлын 700 нь Улаанбаатар хотод, 241 нь орон нутагт илэрсэн байна.
Өчигдөр буюу даваа гаригт Ковид-19 халдварын 450 шинэ тохиолдол бүртгэгдэж, Улаанбаатарт бүртгэгдсэн халдвар 366, орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдол 84 болж буураад байсан юм.
Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас 12113 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
Өнгөрсөн хоногт архаг хууч өвчин болон КОВИД-19 хавсарсан шалтгааны улмаас 41-80 гаруй насны 12 иргэн нас баржээ.
Сэтгэгдэл ( 0 )