Дэлхий дахины сонирхлыг ихэд татсан "Squid Game" кино Монголыг ч тойроогүй. Тус кинонд далгона хэмээх чихрийг тодорхой цагт амжиж хийхгүй бол ялагдал хүлээдэг нэгэн тоглоом гардаг билээ.
Кино дэлгэцэнд гарснаас хойш далгона сүүлийн үед гадаадад маш их зарагдаж байгаа гэнэ. Тиймээс CU сүлжээ дэлгүүр Монгол, Малайз улсуудад 10 мянган далгона борлуулахаар экспортлохоор болжээ.
Далгона гэдэг нь Солонгосын уламжлалт чихэр юм. Сахар, хүнсний содоор хийдэг энэ чихэр Netflix-ийн киноны дараа моодонд ороод байгаа юм.
Монголд 5000 далгона оруулж ирэх ба гурав нь "Squid Game" киноны шүхэр, зүрх, 5 хошуу болон нэмэлтээр зүрхний хэлбэртэй нийт 4 төрөл байх аж. Нэг нь 2 ам.долларын үнэтэй.
BGF-д “Монгол дахь салбараас энэ чихрийг авах захиалга ирүүлсэн. Тэнд өөрсдөө уламжлалт солонгос чихэр хийх боломж хомс байгаа. Есдүгээр сард Монголд солонгос хүнсний бүтээгдхүүн монгол уламжлалт хоолноос илүү зарагдсан байна. Монгол, Малайз дахь CU дэлгүүр солонгос бараа, соёлыг сурталчлах талбар болж байна. Солонгос давлагааг бид цаашдаа дэмжих болно” гэж бичжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Sahar soda 2 hev darlaa guitsee.uursduu hiigeech,hog oruulj irjaahaar.
Haha tenegtddeg bnshdee