24 ЦАГТ: Халдварын 1021 тохиолдол илэрч, 10 хүн нас барлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 11

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэе.

(2021.11.11)


Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 7042 хүн Ковид-19 халдварын PCR шинжилгээ өгснөөс 1021 тохиолдол илэрчээ. Харамсалтай нь, мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 10 хүн нас барсан байна. 

Насны бүлгээр нь авч үзвэл

  • 21-40 настай - 1
  • 41-60 настай - 1
  • 61-80 настай - 7
  • 80-аас дээш настай - 1

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 672
  • Орон нутагт - 349

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 11.310, гэрийн хяналтанд 28.589 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн  1.933 нь хүүхэд, 465 нь жирэмсэн эх байгаа юм.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийг биеийн байдлаар нь авч үзвэл

  • Хөнгөн - 4.849
  • Хүндэвтэр - 4.910 
  • Хүнд - 1.298
  • Нэн хүнд - 253

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top