Ковид-19 халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр мэдээлэл хүргэж байгаа билээ. Энэ мэдээллээс харахад өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурч байгаа хэдий ч халдварын улмаас амь насаа алдаж байгаа хүний тоо буурахгүй байна.
Монгол улс өдөр бүр 8-10 иргэнээ ковидын халдварын улмаас харамсалтайгаар алдсаар ковидоор нас барсан хүний тоо 1796 хүрээд байна.
Харин арван нэгдүгээр сарын 1-нээс хойш 135 иргэн халдварын улмаас нас баржээ.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Буянтогтох өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол буурч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо оргил үеэс 50 хувиар буурсан талаар мэдээлсэн. Ингэхдээ "Нас баралтын хувьд мөн оргил үеэс буурах хандлагатай ажиглагдсан. Гэхдээ нас баралт нь тухайн өдрийн халдварын тохиолдлоос хоцорч дүгнэгддэг учир шууд хамаарахгүй. 2-4 долоо хоногийн хоцрогдолтой байдаг" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
Delxii niiteeree l iim bn shy dee.
АЙМШИГТАЙ ИХ ТОО