КОВИД-19 | Баян-Өлгий аймгийн иргэдийн 9 хувь нь вакцинд хамрагджээ

2021 оны 11 сарын 16

"Ковид-19" халдварын эсрэг вакцинд хамрагдалтаараа Завхан, Сэлэнгэ Сүхбаатар, аймаг тэргүүлж байгаа бол Баян-Өлгий аймаг удаалж байна

Монгол Улсын хэмжээнд арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар ковидын эсрэг дархлаа сэргээх гуравдугаар тунд 513,816 хүн хамрагдсан гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Нийт вакцин хийлгэсэн иргэдийн 6,334 жирэмсэн эмэгтэй, 7034 хөхүүл эмэгтэй байна.

Гуравдугаар тунгийн хамрагдалт өндөр байгаа аймгуудад Сүхбаатар аймаг 30%, Завхан аймаг 34%, Сэлэнгэ 34%-тай оржээ. Харин хамгийн бага хамрагдалттай аймгуудад Баян-Өлгий (9%), Ховд, Дундговь (16%), Увс (17%) орж байна. Иймээс иргэдийг вакцинд идэвхитэй хамрагдаж, Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагууд уриаллаа.

Дашрамд өгүүлэхэд 70 ба түүнээс дээш ажилтантай байгууллагуудад захиалгын дагуу явуулын дархлаажуулалтын баг очиж, вакциныг хийх аж. Тиймээс аж ахуй нэгжүүд Нийслэлийн эрүүл мэндийн газрын 96652404, 88094611 утсаар захиалга өгөх боломжтой.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2021 оны 11 сарын 17

bitgii aumagaas garga xasaguudyg

0  |  0
zochin(73.111.180.213) 2021 оны 11 сарын 17

xasaguud uum l xumuus

0  |  0
(103.57.94.85) 2021 оны 11 сарын 16

nuguu kazvakaa hiilgehgeed baihguyu

0  |  0
зочин (202.9.47.33) 2021 оны 11 сарын 16

ВАКЦИНЫ БҮРЭН ТУНД ХАМРАГДААГҮЙ ИРГЭДИЙГ АЙМГУУДААС НИЙСЛЭЛ РҮҮ ОРУУЛАХЫГ ХОРИГЛОЁ

0  |  0
Top