24 ЦАГТ: Ковидын 873 шинэ тохиолдол бүртгэгдэж, 10 хүн эндлээ

2021 оны 11 сарын 17

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2021.11.17)


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 873 шинэ тохиолдол бүртгэгдэж, өмнөх өдрөөс 120-оор нэмэгджээ. Харин өнгөрсөн хоногт архаг суурь өвчтэй, ковид хавсарсан 41-ээс дээш насны 10 (3 эмэгтэй, 7 эрэгтэй) хүн эндсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд ковидын халдвар авч, нас барсан өвчитнүүдийн тоо 1836 хүржээ.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 549
  • Орон нутагт - 324

Нас барсан өвчитнүүдийг насны бүлгээр нь авч үзвэл:

  • 41-60 настай - 2
  • 61-80 настай - 6
  • 80-аас дээш настай - 2

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 95269, гэрийн хяналтанд 21416 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 1654 нь хүүхэд, 384 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 1143 хүний бие хүнд, 233 хүний бие нэн хүнд байна.

 

Top