Рэпер Янг Дольфийг хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 18

Америкийн рэпер Янг Дольф лхагва гарагт Мемфис хотод буудуулжээ.

Fox News телевизийн мэдээлснээр рэпер залууг дэлгүүрийн хажуугаар явж байхад нь автомашин дотроос буудсан байна.

Major, On the river зэрэг бүтээлээрээ алдартай рэпер Янг Дольф нь нийт долоон цомогтой юм. Түүний Youtube сувгийг 1.45 сая хүн дагадаг.

TMZ сайтын мэдээлснээр, өмнө нь 2017 онд Янг Дольф руу нийт 100 гаруй удаа буудаж байжээ.

 
 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top