24 ЦАГТ: 777 тохиолдол илэрч, 10 хүн нас барлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 11 сарын 18

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. /2021.11.18/

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 777 шинэ тохиолдол батлагдаж, 10 хүн амиа алдсан байна.  Нийт батлагдсан тохиолдлын 571 нь Улаанбаатар хотод, 206 нь орон нутагт бүртгэгджээ.

Нас барсан иргэдийн хоёр нь 20-40 нас, найм нь 41-80 насны иргэд байжээ. Сүүлийн хоногт 10 хүн нас барснаар, улсын хэмжээнд ковидоор өвчлөн нас барсан нийт иргэдийн тоо 1846 болж байна.

Өнөөдрийн 11.00 цагийн байдлаар 9331 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол ковидоор өвчилсөн 21.248 иргэн гэрийн хяналтад байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top