Эрээн хотын хөдөлгөөнийг бүрэн нээж, ХЭВИЙН БАЙДАЛД шилжжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 22

Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу 2021 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тус хотын хөдөлгөөнийг бүрэн нээж, хэвийн байдалд оруулжээ. 

Ингэхдээ, цар тахлаас урьдчилан сэргийлэх журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ бүртгэл хийлгэж, биеийн халуун хэмжихээс гадна 10-аас дээш хүн цуглуулахгүй байх зэрэг арга хэмжээг авч байна.

Түүнчлэн иргэд олноор цуглах боломжтой баар, караоке, саун, бассейн, кино теарт зэрэг газруудыг түр хугацаагаар үйл ажиллагаа явуулахыг хязгаарлажжээ. 

Хотын нэвтрэх хөдөлгөөнийг 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ хийлгэсэн иргэдэд нээсэн ба 2021 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дотоодын, тэр дундаа Эрээн-Улаанхад, Тунляо, Шилийн хот, Хөх хот чиглэлийн, 29-ний өдрөөс Бээжин чиглэлийн нислэгийг нээхээр төлөвлөжээ. 

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг сэргээх чиглэлээр хилийн тэг цэгт чингэлэг шилжүүлэн ачих талбайг засаж, 2021 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр хоёр тал туршилт хийхээр тохирсон байсан хэдий ч 20-нд Хятадын тал дангаараа хийсэн туршилт, үнэлгээгээр талбайг дахин засах шаардлагатай гэсэн үндэслэлээр хоёр талын туршилтыг түр хугацаагаар хойшлуулаад байна.

Эх сурвалж: ГХЯ

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өвгөн орк(103.26.194.167) 2021 оны 11 сарын 26

Хужаа хилээ бүү нээгээсээ хүсхэл юм тэр бна өлссөн хүнии тархи сайн ажилландаа хүнии гар харахгүй амьдарч сурая

2  |  1
Зочин(192.82.67.154) 2021 оны 11 сарын 23

Өмхий Хятадыг царай аодахгүй гээд л унгас алдацгаагаад байсан яасан, хэдхэн хоног хилээ хаахад нь хэлээ унжуулаад бууж өгөө юу, барьц алдаж бажига шаагаа юу? санан гансраа юу, бүр саначихаж дээ, төрдөө ч биш ард олон Хятадын хилийг нээхийг шаардаад хүсээд байгаа юм биш үү

0  |  0
(64.119.25.132) 2021 оны 11 сарын 23

YEE GYALAI MANAI AHIN MAANI HASHAA NEEGDLEE OCHIJ GUILGAA GUIGAAD

1  |  1
Top