Питт, Жоли нарын охин Шайло модель болно

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 25

Брэд Питт, Анжелина Жоли нарын охин Шайло үзэсгэлэн гоо төрхөөрөө гайхагдаж эхэлсэн билээ.

15 настай Шайло Жоли-Питтийг удахгүй модель болно гэж Холливудын хэвлэлүүд бичиж байна. Учир нь Шайло охин хэд хэдэн загварын агентлагаас санал авчээ. Тэрбээр сүүлийн үед хэд хэдэн удаа ээжтэйгээ хамт кино наадмуудын улаан хивсэн дээгүүр алхсан юм. Эрэгтэй хүүхдийн хувцас өмсөж, хүйсээ солих талаар бодож байсан охин гэнэт үзэсгэлэнт гүнж болон хувирсан нь загварынхны анхаарлыг татжээ.

Одоо ээж, охин хоёр модель болох саналыг зөвшөөрөх эсэхээ бодож байгаа гэнэ. Жоли өөрөө 16 настайдаа карьераа эхэлсэн билээ. Харин тэрбээр охиноо модель болгох гэж шахах бус өөрийнх нь саналыг сонсох аж.

Шайло саяхан улаан хивсэн дээр гарахдаа ээжийнхээ хэдэн жилийн өмнө өмссөн Диорын ганган даашинзыг насандаа тохируулан өөрчилж өмссөн билээ. Ээжийнхээ даашинзыг өмссөн Шайло маш үзэсгэлэнтэй харагдаж байсан юм.

Тэгвэл Брэд Питтийн хувьд хүүхдүүдээ олны хэл амнаас хол байлгахыг хүсдэг ч улаан хивсэн дээр үзэсгэлэнт төрхөөрөө хүмүүсийг гайхшируулж байгаа охиноо хараад маш их бахархжээ. Брэдийн найз нөхдийнх нь ярьснаар тэрбээр Холливудын таагүй нөлөө хүүхдүүдэд нь сөргөөр нөлөөлнө гэж эмээдэг ч Шайло охиноо ээж нь харж хамгаална гэж итгэж байгаа гэнэ.

Жоли сүүлийн үед үрчилж авсан болон төрсөн хүүхдүүдээ дагуулан арга хэмжээнүүдэд оролцох болсон билээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top