ЭРЭЭН l Төмөр замын боомтоор гараар савласан бараа нэвтрүүлэхийг хориглов

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 29

Коронавируст халдварын шинэ Омикрон хувилбар гарсантай холбогдуулан БНХАУ-ын Эрээн хотын захиргаа боомтуудад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг чангатгах зорилгоор дараах арга хэмжээг авахаар зарлажээ.

Тодруулбал,
 

  • Өчигдөр буюу энэ сарын 28-ны өдрийн 14:00 цагаас эхлэн Эрээн хот төмөр замын боомтоор зориулалтын сав баглаа, боодолгүй нүүрс, газрын тос, зэсийн хүдэр, цайрын хүдэр, төмрийн хүдэр, целлюлоз, бордоо, хөдөө аж ахуйн болон дагалдах бүтээгдэхүүний импортыг тодорхойгүй хугацаагаар түр зогсоолоо.  
     
  • Мөн арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 14:00 цагаас өмнө хилээр орж ирсэн бараа бүтээгдэхүүнийг буулгах ажиллагааг зогсоожээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top