Толгойны үснээс нь авч, нүүрэнд нь суулгажээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 30

Оросын бизнесмен 41 настай Курбан Омаров гадаад төрхөө эрс өөрчилжээ. Тэрбээр өтгөн сахалтай болохын тулд гоо сайхны мэс засалд орсон байна.

Оросын од бүсгүйчүүдийн нэг, хөтлөгч Ксения Бородинагаас салсан Курбан Омаров салалтын шархыг өвөрмөц аргаар даван туулахыг хүссэн бололтой. Хөтлөгч бүсгүй янз бүрийн нэвтрүүлэг, зураг авалтад оролцож, илүү задгай байх болсон бол нөхөр нь шүхрээр бууж, бас нүүрэндээ үс суулгуулжээ.

Курбан Туркт очиж мэс засалд орсон байна. Тэрбээр “Надад халзрах асуудал байгаагүй. Бас цээж, нуруугаар үсгүй, өтгөн сахалгүй. Гэхдээ үүнийг ганцхан өдрийн дотор шийдэж болдог юм байна” гэжээ.

Толгойны үснээс нь авч, нүүрэнд нь суулган өтгөн сахалтай болгох мэс засал амжилттай болсон байна.

10 хоногийн дараа мэс заслын үр дүн гарч эхэлжээ. Курбан нүүрэндээ үс суулгуулахын өмнөх болон дараах зургаа цахим хуудсаараа хуваалцжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top