ГХЯ l БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 02

БНСУ-ын телевизийн MBC агентлагийн сувгаар өчигдөр /2021.12.01/ 20:00 цагаас эхлэн гарсан Монгол улсын иргэн, Янгсан хотын Янгсан Боми дунд сургуулийн 1-р ангийн сурагч охиныг (Манайхаар 7-р анги) сургуулийх нь үе тэнгийн хүүхдүүд зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган, өрөөнд хорьсон балмад хэргийн тухай гарсан мэдээлэл цацагдаад байгаа. Энэ асуудлаар ГХЯ-ны ТНБД Н.Анхбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг энэ асуудалтай холбогдуулан дуудан уулзаж байна.


Гадаад харилцааны яамнаас олон нийтэд дараах тайлбарыг өгсөн билээ.

Уг тайлбарт "БНСУ-ын Өмнөд Кёнгсан мужийн Янгсан хотын Цагдаагийн газрын Эмэгтэйчүүд, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ким Янг Жунтэй арванхоёрдугаар сарын 2-ны өглөө 08:00 цагт холбогдож нөхцөл байдлыг тодруулав.

Үүнд, энэ хэрэг нь 2021 оны долдугаар сарын 3-нд гарсан хэрэг бөгөөд тус Цагдаагийн газарт 2021.07.04-нд бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ.

Сэжигтэн 4 хүүхэд байсан ба түүний 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй учир аравдугаар сарын 1-нд тэдгээр хоёр хүүхдийн хэргийг хаасан. Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн бусад 2 хүүхдэд холбогдох хэргийг аравдугаар сарын 28-нд Прокурорт шилжүүлсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Охиныг зодсон 4 хүүхдийн 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй. Нөгөө 2 нь улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон байна. Охины ар гэрийнхэн нь уг хэргийн талаар давж заалдахаа мэдэгдсэн байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан ГХЯ-аас бүхий л шатанд анхаарал хандуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн ар гэрийхэний нь зүгээс энэ асуудлыг дэврээх тусам хүүхдийн сэтгэл санаанд улам муугаар нөлөөлж байгаа учир болгоомжтой хандахыг хүссэн юм" гэжээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
11(1.227.75.39) 2021 оны 12 сарын 03

Haramsaltai hereg bn. Tehdee yaagaad ter ohiduudtai niilj arhi uuj bgaan yaagaad eejteigee muudaltsaj gereesee yavj oor aild honohoor ochij bgaan eej ter ailaas ohinoo ayataihan avaad yavchihgui yugej algadaj hashgirch naiziig ni zodsonoos zanalhiilj ohinoos ni hariugaa avsan gej meduuleg ogson bnsht. Manai mongol ohin bas yaagaad iim muuhai ohiduudtai naizalj niilj uur huuhduudiig deerelhdeg asuudald orooltsolddog bsiin be. Hairan huuhdee eej ni haihrahgui haysanaas bolson bna

0  |  0
11(1.227.75.39) 2021 оны 12 сарын 03

Haramsaltai hereg bn. Tehdee yaagaad ter ohiduudtai niilj arhi uuj bgaan yaagaad eejteigee muudaltsaj gereesee yavj oor aild honohoor ochij bgaan eej ter ailaas ohinoo ayataihan avaad yavchihgui yugej algadaj hashgirch naiziig ni zodsonoos zanalhiilj ohinoos ni hariugaa avsan gej meduuleg ogson bnsht. Manai mongol ohin bas yaagaad iim muuhai ohiduudtai naizalj niilj uur huuhduudiig deerelhdeg asuudald orooltsolddog bsiin be. Hairan huuhdee eej ni haihrahgui haysanaas bolson bna

0  |  0
золоо(202.179.24.239) 2021 оны 12 сарын 03

Нэг хүүхний өгзөг илэхэд Солонгос даяар бөөн сүр дуулиан болоод байсан. Бяцхан монгол охин өдөржин тамлуулахад хэрэгсэхгүй болгодог Солонгос арай л байнаа. Элчингийх нь гадаа очиж жагсмаар юмаа

0  |  0
зочин (202.9.47.34) 2021 оны 12 сарын 02

Солонгос хүүхний бөгс илэх, Монгол хүүхдийн нэр төрийг сошиалиар гутаан доромжлох хоёрын аль нь хүнд гэмт хэрэг вэ? гэж Солонгосын шүүхээс асуумаар санагдлаа....

0  |  0
Top