ЭМЯ: "Омикрон"-ны халдвараас сэргийлэх судалгаануудын түрүүчийн үр дүн гарсан

2021 оны 12 сарын 03

ЭМЯ-аас өнөөдөр өгсөн мэдээллээр /2021.12.03/ дэлхийн 25 улсад "Омикрон" хувилбар бүртгэгдээд байна.

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын судлаачид дельта хувилбараар өвдсөн хүмүүс омикрон хувилбараар дахин өвдөх эрсдэлтэй байгааг мэдээлсэн. Ер нь мутаци дархлаа султай хүний биед үүсдэг ба энэ мутаци мөн дархлаа султай хүний биед үүссэн байх магадлалтай гэж ӨАБНУ-ын эрдэмтэд оношилсон.

Европын холбооны зүгээс вакцин үйлдвэрлэгчдийг "Омикрон" хувилбар руу анхаарал хандуулахыг уриалсан бол Модерна, Файзер компанийн зүгээс энэ хувилбарт чиглэсэн шинэ вакцины судалгааг хийж байгаагаа мэдэгдсэн.

"Омикрон"-ны халдвараас сэргийлэх чиглэлээр судалгаануудын түрүүчийн үр дүн гарлаа. Тухайлбал, Окфордын их сургуулийн судалгааны баг вакцины гурав дахь тунг нэмэлтээр хийх нь дархлааны "Т" эсийг эрс нэмэгдүүлж, дархлааны хариу урвалыг эрчимжүүлж байгаа нь бүүстэр тун омикроны эсрэг үр дүнтэй байгааг нотолж байна гэсэн судалгааг өчигдөр мэдээлсэн.

Израил улсын эрүүл мэндийн яамны зүгээс лаборторын орчинд омикроны хувилбар ба бүүстэр тунтай холбоотой судалгааг хийсэн. Үүнээс харахад файзер бакцины 2 тунг саяхан хийлгэсэн хүмүүс болон гурав дахь тунгаа хийлгэсэн хүмүүст омикроны халдвараас хамгаалах чадвар 90 хувь байгааг өчигдөр зарласан.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top