Зарааны зулзаганы "МУУР ЭЭЖ" МАСЯА

2021 оны 12 сарын 12

Эхээсээ өнчирч үлдсэн найман бяцхан бөөдийг өөрийн зулзага шиг хайрлан, хөхөөрөө хооллодог нэгэн "муур ээж"-ийн тухай сонирхолтой түүхийг хүргэе. Энэ түүхийн баатрууд Оросын Владивосток хотын Садгород амьтны хүрээлэнд амьдардаг аж.


Зарааны зулзагануудыг хөхүүлж байгаа энэ муурыг Масяа гэдэг. Тэр тэдний ээж болохыг өөрөө зөнгөөрөө хүлээн авсан байна.

Бяцхан бөөдийнүүдийн эх зүлэг хадагчид өртөн, энджээ. Зулзаганууд нүдээ ч нээгээгүй байхдаа эхгүй боллоо. Хоёр өдрийн дараагаас тэд өлсөж эхлэв. Амьтны хүрээлэнгийн ажилтнууд тэднийг угжаар хооллохыг оролдсон ч амжилтгүй болжээ. Тэдэнд Мaсяагийн эхийн хайр л хэрэгтэй байж...

Эмэгтэй "Би муур Масяаг хашаанд байхыг хараад түүнийг хурдан барьж авч, зарааны зулзагануудын дэргэд тавьсан. Гэтэл хэдхэн секундын дараа тэд муур руу ойртож, түүний дулаан, сүүний үнэрийг мэдэрсэн. Гайхалтай нь муур зулзаганууд түүнээс юу хүлээж байгааг ойлгосон. Тэр хэвтэж, бөөдийнүүдийг хөхүүлж эхэлсэн. Масяа зулзагануудыг сүүгээрээ тэжээхийн зэрэгцээ тэднийг байнга хамгаалж байдаг" гэж ярьж байна.

Энэ түүхээс та хэн ч байсан хэзээ ч ганцаараа үлдэхгүй гэдгийг харж байна. Дэлхий дээр үргэлж танд зориулсан газар байдаг.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yamar huurhun umbe(60.119.113.224) 2021 оны 12 сарын 15

muur uneheer uhaantai eildeg huurhun amitan shu!

3  |  0
Top