Орчин үеийн хүмүүс 20 эсвэл 50 жилийн өмнөх хүмүүсээс илүү урт насалж байгаа. Тэгвэл эрдэмтэд хүний амьдралыг 10 жилээр уртасгадаг таван зөв хэвшилийг танилцуулжээ.
Согтууруулах ундааны хэрэглээг хязгаарла
Согтууруулах ундааг тааруулж хэрэглэх хэрэгтэй. Согтууруулах ундаа нь зүрх судасны өвчлөлд хүргэж, зүрхний шигдээс үүсэх, дэмийрэх өвчлөлийн эрсдэлийг нэмдэг.
Жингээ хэвийн байлга
Илүүдэл жин, өөхлөлт нь аливаа архаг өвчний шалтгаан болдог. Мөн зүрх судасны өвчин, хавдрын эрсдэлийг нэмдэг. Хангалттай урт удаан амьдаръя гэвэл биеийн жингээ хэвийн хэмжээнд бариарай.
Спортоор хичээллэ
Биеийн хүчний хөдөлгөөн маш чухал. Долоо хоногт 3.5 цагийг хөдөлгөөн хийхэд зориулвал маш сайн. Энэ нь өдөрт хагас цаг орчим дасгал хөдөлгөөн хийх, эсвэл явган алхахыг ч хэлнэ.
Тамхи татахаа боль
Хэрвээ та тамхи татдаг бол үүнийгээ зогсоогоорой. Үр дүн нь цагийн дараа л мэдэгдэнэ. Тамхи татдаг хүнийг уушгины хорт хавдар, зүрхний өвчлөл зэрэг олон таагүй зүйл хүлээж байдаг.
Зөв хоолло
Буруу хооллох зуршлаас татгалзах нь эрүүл байх, урт наслахад маш тустай зүйл юм.
Сэтгэгдэл ( 0 )