2021 онд ханш нь хамгийн их унасан МӨНГӨН ТЭМДЭГТҮҮД

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 26

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед эдийн засгууд агшиж, мөнгөний ханш унаж байна. Хамгийн их ханш нь унасан мөнгөн тэмдэгтийн жагсаалтыг ядуу буурай орны  дэвсгэртүүд тэргүүлж байна. 2021 онд ханш нь хамгийн их унасан мөнгөн тэмдэгтүүд:

1. Венесуэлийн боливар

Нэг ам. доллар тус улсын 464.122 боливартай тэнцдэг бөгөөд дэлхийн хамгийн ханш муутай мөнгө тэмдэгт юм.

2. Иранийн риал

1979 оны Исламын хувьсгал, Иран-Иракийн дайн, эдийн засгийн хориг арга хэмжээ зэргээс шалтгаалан тус улсын мөнгөн тэмдэгт зогсолтгүй унасаар байгаа юм. Нэг ам.доллар 42.275 риалтай тэнцдэг.

3. Вьетнамын донг

Дайнаас хойш тус улсын эдийн засаг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээл рүү  шилжиж байгаа. Дэлхийн хамгийн ханш муутай мөнгөн тэмдэгттэй гурав дахь улс бол Вьетнам юм. Нэг ам.доллар 23.025 донгтой тэнцдэг.

4. Индонезийн рупи

Зүүн өмнөд Азийн харьцангуй тогтвортой эдийн засагтай улс бол Индонез. Гэхдээ хамгийн ханш муутай мөнгөтэй улсын дөрөвдүгээрт жагсдаг. Нэг ам.доллар 14.435 рупитай тэнцдэг.

5. Узбекстаны сом

Төв Азийн энэ улс 2016 онд улсынхаа мөнгөний ханшийг өсгөх арга хэмжээ авсан ч амжилт олоогүй байна. Сомын 500-тын дэвсгэрт дээр Доголон Төмөр Хааны хөшөөний зураг байдаг бол 100 мянгатын дэвсгэрт дээр Доголон Төмөр хааны ач хүү Өлөгбэх хааны хөрөг байдаг ажээ. 10787 сом нэг ам.доллартай тэнцдэг.

6. Сьерра Леаны лион

Африкийн хамгийн ядуу орнуудын нэг Сьерра Леаны мөнгөн дэвсгэрт бол лион. Нэг ам.доллар 11.140 лионтой тэнцдэг.

7. Гвинейн франк

Байгалийн баялаг ихтэй ч дэлхийн хамгийн ядуу орны нэг. Нэг ам.доллар 9350 франктай тэнцдэг.

8. Лаосын кип

1953 онд тусгаар тогтносноос хойш Лаосын ард түмний мөнгө болсон кип Зүүн өмнөд Азидаа хамгийн муу ханштай мөнгөн дэвсгэрт юм. 12.665 кип нэг ам.доллартай тэнцдэг.

9. Парагвайн гуарани

Парагвай бол Өмнөд Америкийн хоёр дахь хамгийн ядуу орон. Эдийн засгийн уналт, ядуурал, авилга газар авсан тус улсын мөнгөн тэмдэгт 2021 оны дэлхийн хамгийн ханш муутай мөнгөний жагсаалтын есдүгээрт эрэмблэгдэж байна. 9798 гуарани нэг ам.доллартай тэнцдэг.

10. Кампучийн риел

1995 онд пиастерийг сольж риел гаргасан ч хүмүүсийн гар дээр төдийлэн эргэдэггүй. Тус улсын иргэд ам.доллароор гүйлгээ хийхийг илүүд үздэг хэвээр байгаа. 4.070 риел нэг ам.доллартай тэнцдэг.

Харин хамгийн өндөр ханштай мөнгөн тэмдэгтийн жагсаалтыг Кувейтын динар, Бахрейн динар, Оманы риал, Иорданийн динар, Их Британийн фунт стерлинг, Кайманы арлуудын доллар,Европын холбооны евро, Швейцарь  франк,  АНУ болон Канадын доллар тэргүүлж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. (176.234.135.85) 2022 оны 01 сарын 12

Manai tg edniig bodvol bas gaigvi bololtoi. Bitgii iim dee tulaasai bilee geed zalbirch bhaas

0  |  0
Зочин(103.57.92.108) 2021 оны 12 сарын 26

Бичсэн сэтгэгдэлийг нийтлээчээ шууд устгаад байхиймооо

0  |  0
Zochin(103.57.92.108) 2021 оны 12 сарын 26

Бас Монгол төгрөг.өдөр бүр ханш нь унасаар..томчууд доллар евро хэрэглэдэг болохоор мэдэхгүй л дээ...удахгүй 1 атөр талхыг 1 шар тор дүүрэн мянгатаар авах өдөр айсуй...

1  |  0
Top