24 ЦАГТ: Ковидын 773 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барлаа

2022 оны 01 сарын 07

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэе.

(2022.01.07)


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 773 шинэ тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Омикрон" хувилбарын 12 тохиолдол батлагдсан гэдгийг өнөөдөр мэдээлсэн

Өнгөрсөн хоногт архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 61-80 насны нэг эрэгтэй нас баржээ.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлын тухайд
 

  • Улаанбаатарт - 597
  • Орон нутагт - 143
  • Зөөвөрлөгдсөн - 33 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 3207, гэрийн хяналтад 6737 иргэн байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлэгсдийн 415 нь хүүхэд, 201 нь жирэмсэн эх байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 463 хүний бие хүнд, 25 хүний бие нэн хүнд байгаа талаар ЭМЯ мэдээллээ.

Top