Монгол Улсад коронавирусний "Омикрон" хувилбарын 12 тохиолдол батлагдсан талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан өнөөдөр (2021.01.07) албан ёсоор мэдэгдлээ.
Эдгээр тохиолдол нь PCR шинжилгээгээр "Омикрон" байх магадлалтай гэсэн ангилалд байсан бол NGS-ээр "Омикрон" мөн болох нь батлагджээ.
Халдварт өвчний эсрэг авах хамгийн гол арга хэмжээ болох олноороо, нийтээрээ цуглахгүй байх явдал. Шинэ жилийн үеэр энэ байдал алдагдсан гэдгийг ХӨСҮТ-ийн захирал онцлов.
Шинэ жилийн баярын дараа гэхэд ковидын халдварын тохиолдлын тоо 3-4 дахин нэмэгджээ. ХӨСҮТ-ийн мэдээлснээр оны өмнө авсан сорьцуудад "Дельта" вирусний тохиолдол илүүтэй байсан аж.
Зөөвөрлөгдөж ирсэн 12 тохиолдын 96 хувь нь хөнгөн, 4 хувь нь хүндэвтэр байгаа бөгөөд эрчимт эмчилгээний заалттай хүн байгаагүй, эмнлэзүйн хувьд харьцангуй хөнгөн байгаа гэлээ.
Тусгаарлах байруудад ирсний дараа эерэг гарсан хүмүүс бүгд ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байна.
"Омикрон"-ы давлагааг "Дельта"-гаас 4-5 дахин өндөр гэж ярьж байгаа. Гэхдээ хурдан тархаад, хурдан буурна гэж тооцоолж буй. Хүндрэх эрсдэл үүсгэж байгаа нь харьцангуй бага байна гэдгийг мэргэжлийн хүмүүс онцоллоо.
Хамгийн гол нь бүүстэр тунгийн үйл ажиллагааг нэмж, дөрөв дэх тунг хийх чиглэлд төлөвлөгөө гарган ажиллаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )