
2022 оны хамгийн хүчирхэг пасспорттой улсын жагсаалтыг гаргажээ. Энэхүү жагсаалтыг Лондонд байрладаг дэлхийн иргэншил болон оршин суух эрхийн зөвлөл Henley& Partners Олон улсын агаарын тээврийн холбооноос гаргасан мэдээлэл дээр үндэслэн гаргажээ.
Уг жагсаалтыг цар тахлаас өмнөх үеийн байдлаар гаргасан бөгөөд Сингапур болон Япон улсын иргэд 192 улс руу визгүй зорчдогоороо нэгт бичигджээ. Харин жагсаалтыг хамгийн сүүлд Афганистан улс орсон бөгөөд тэд 29 орон руу визгүй зорчих эрхтэй байдаг байна.
Жагсаалтын эхний арван байрыг Европын улсууд эзэлж байгаа бөгөөд 1-р байрт Өмнөд Солонгос болон Герман улс 190 оронд визгүй зорчдог байдлаараа оржээ. Харин 3-р байрт Финланд, Итали, Люксенбург улс 189 оноотойгоор багтсан бол 4-т Франц, Нидерланд, Швед, Австри, Дани зэрэг Европын холбооны улсууд 188 оноогоор орсон байна.
Эрх чөлөөг эрхэмлэгч АНУ уг жагсаалтын 6-р байрт Их Британи, Швейцарь, Норвеги, Бельги, Шинэ Зеланд улсуудын хамтаар жагссан бол 7-д Австрали, Канад, Чех, Грек, Мальт зэрэг улсууд орсон байна.
Монгол улсын хувьд энгийн болон дипломат, албан пасспортоор нийтдээ 65 улсад визгүй зорчих эрхтэй байдаг ажээ.

Хамгийн бага улсад визгүй зорчих эрхтэй орнууд


Сэтгэгдэл ( 0 )