30 болон түүнээс доош насныхан тэтгэвэр авч чадахгүйд хүрч болзошгүй

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

 

1990 оноос хойш төрсөн БНСУ-ын иргэд 30 жилийн дараа гэхэд тэтгэвэр авч чадахгүйд хүрч болзошгүй хэмээн "The Koreа Times" мэдээлжээ. Тус улсын нийгмийн даатгал төлөгчид томоохон 5 улсын иргэдтэй харьцуулахад 34.5 хувиар бага татвар төлдөг бөгөөд энэ нь тэтгэвэрт гарах үед бага хэмжээний тэтгэвэр авах нөхцөл болж байна хэмээжээ. Тэтгэврийн шинэчлэлт хийхгүй байсаар байвал 2039 он гэхэд төсвийн алдагдалд орж 2050 он гэхэд төсвийн нөөц бүрэн шавхагдана хэмээн Үндэсний Ассамблейн төсвийн албанаас мэдээлсэн байна. 

100 хүн тутамд ногдох тэтгэвэр авагчдын тоо 2050 он гэхэд 93.1 хувьд хүрнэ гэх тооцоог тэд гаргажээ. Тус улсын иргэд 62 насандаа тэтгэвэрт гардаг бөгөөд 2020 оны байдлаар 15-64 насныхан 71.67 хувийг эзэлж байгаа аж. Жил ирэх тусам төрөлт багасаж байгаа нь цаашлаад тус улс ажиллах хүчний хомстолд орж ачааллаа дийлэхээ болиход хүргэх аж. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийн хувь 9 хувьтай байгаа нь иргэддээ өгөх тэтгэврийн хэмжээг бууруулж байгаа гэнэ. Тиймээс татварын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг холбогдох албаны хүмүүст мэдэгдсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top