ӨНӨӨДӨР: Замын-Үүд боомтоор 53 чингэлэг ачаа татан авлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

Өнөөдөр /2022.01.14/ Хилийн тэг цэгээс 40 автомашин дээр 27 ширхэг 40 футын чингэлэг, 26 ширхэг 20 футын чингэлэг бүхий төрөл бүрийн түүвэр ачаа, өргөн хэрэглээний ачаа бараа зэрэг нийт 53 чингэлгийг татан авч ажиллаж байна.

БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг яаралтай хил нэвтрүүлэх арга хэмжээний хүрээнд Халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс хоёр улсын хилийн голд “0” цэг байгуулан, чингэлэг тээврээр ачаа барааг нэвтрүүлэх горимд шилжүүлж, тээврийн хэрэгслийн жолооч нарыг хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас дайчлан, нэгдсэн зохион байгуулалтад оруулан, ажиллаж байгаа юм.

Иймд энэ долоо хоногоос эхлэн хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч, өдөр бүр чингэлэг ачааг Эрээний боомтоос тогтмол ачаа барааг татан авч байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top