Испанид дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй Сатурнино де ла Фуэнте Гарсия таалал төгсжээ.
Тэрээр Леон хотод 112 настайдаа таалал төгссөн талаар Гиннессийн номын вэб сайтад нь мэдээлсэн байна.
Сатурнино де ла Фуэнте Гарсия нь 112 жил, 341 өдөр амьдарчээ. Тэрээр Гиннесийн номд 2021 оны есдүгээр сарын 10-нд орсон юм.
Сатурнино де ла Фуэнте Испанийн Леон хотод 1909 оны хоёрдугаар сарын 11-нд төрсөн аж. 150 см өндөртэй байсан түүнийг Испанийн иргэний дайны жилүүдэд цэрэгт татаагүй гэдэг. Тэрээр тухайн үед цэргүүдэд гутал хийдэг газар байгуулжээ.
Сатурнино де ла Фуэнте нь долоон охинтой, 14 зээ, 22 гучтай аж.
Сэтгэгдэл ( 0 )