ХБНГУ-ын Эрүүл мэндийн сайд Карл Лаутербах коронавирусний Омикрон хувилбар нь тус улсын эрүүл мэндийн системд аюул учруулж байгааг мэдэгдлээ.
Гэхдээ Омикрон хувилбар нь Дельтагаас аюул багатай гэдгийг Карл Лаутербах хэлжээ.
Германд ковидын эсрэг вакцинд хамрагдаагүй настай хүмүүсийн тоо их аж. Тэд COVID-19-өөр өвчилж, хүндрэх магадлалтай юм. Энэ шалтгаанаар Омикрон хувилбар Германы эрүүл мэндийн салбарын ачааллыг нэмэгдүүлнэ гэж ХБНГУ-ын Эрүүл мэндийн сайд Карл Лаутербах хэлжээ.
ДЭМБ-аас “Омикрон хувилбар нь вакцинд хамрагдаагүй, хууч өвчинтэй настай хүмүүст илүү аюултай” гэсэн билээ.
Германд хоногт 112 323 хүн коронавирусний халдвараар өвчилсөн нь батлагджээ.
Роберт Кохын хүрээлэнгээс мэдээлснээр тус улсад 24 цагийн хугацаанд 239 хүн ковидын халдвараар нас баржээ. Нийт нас баралтын тоо 116 081 болсон байна.
Цар тахал эхэлснээс хойш Германд нийт 8.1 сая тохиолдол бүртгэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )