Ахмад цолтой хилчин залуу хүйсээ сольжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 20


Хүйсээ солих шийдвэр гаргасан ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны ажилтан Александр Чумаков олны анхаарлыг татаж байна.

Ахмад цолтой хилчин залуу эхнэрээсээ салсныхаа дараа хүйсээ солихоор шийдэж, нэрээ Катерина Майерс болгожээ.

Жилийн өмнө ахмад цолтойгоор армиас халагдсан тэрбээр дааврын эмчилгээ хийлгэж эхэлсэн бөгөөд хоёр жилийн дараа хүйсээ солиулах мэс засалд орох аж.

Чита мужид төрсөн Александрыг бага байхад ангийнхан нь шоолдог байсан учир тэрбээр хэд хэдэн сургууль сольсон байна. Александрын биеэ авч явах байдал нь эмэгтэйлэг ч тэр цэргийн сургуульд сурч байв. Эцэст нь театрын сургуульд орох мөрөөдөлтэй байсан ч ээж нь түүнийг Хабаровск дахь Хилийн цэргийн дээд сургуульд оруулжээ.

Хилчин залуу Кавказ зэрэг хэд хэдэн газар алба хааж, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албанд амьдралынхаа 12 жилийг зориулжээ. Мөн гэрлэж, хүүхэдтэй болсон ч хувийн амьдрал нь бүтээгүй байна. Эхнэр нь түүнийг эрэгтэй хүн шиг биш гэж буруутгадаг байжээ.
 


Залуу 2020 онд эхнэрээсээ салж, хүйсээ солихоор дааврын эм ууж эхэлсэн байна. Гэхдээ тэр армиа орхихгүйг хичээж байв. Гэвч эрэгтэйлэг бус байдлаасаа болж удирдлага, хамт олонтойгоо ойлголцохоо больжээ.

90 кг-аас 52 кг болтлоо турсан Александрыг командлагч нар нь мансууруулах бодис хэрэглэж байна гэж хардан, эмнэлгийн үзлэгт оруулахад залуугийн бие организм нь өөрчлөгдөж эхэлсэн байв. Түүний тестостерон дааврын хэмжээ нь 0 хүртлээ унаж, эстрогений хэмжээ нь ихсэж, хөх ургаж эхэлсэн байжээ. Хилчин залуу эмчтэй зөвлөлдөөд армиас халагдах талаар шийдвэр гаргах хэрэгтэй болсон аж.
 


Тийнхүү Александр өнгөрсөн арванхоёрдугаар сард армиас халагдаж, Москвад иржээ.

Катерина гэх нэртэй болсон тэрбээр нүүр будалтаар мэргэшиж, олон үйлчлүүлэгчтэй болжээ. Хуучин эхнэр болон хамт олон нь түүнийг хүйсээ сольсон талаар мэдсэн байна. Тэрбээр таван настай хүүтэйгээ уулзаж чаддаггүй талаараа ярьжээ.

Катерина хоёр жилийн дараа хүйсээ солиулах мэс засалд орж, эрэгтэй хоолойгоо өөрчлөхийг тэсэж ядан хүлээж байгаа гэнэ. Мөн тэрбээр одоо трансжендер хүмүүсийн эрхийн төлөө тэмцэх аж.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.78.196) 2022 оны 01 сарын 20

0  |  0
Oogii(202.9.46.72) 2022 оны 01 сарын 20

Aztai yum\n

0  |  0
Top