Хүргэлтийн хоолны "мангас"-аас халуухан Gen Z

2022 оны 01 сарын 23

Реппер Ли Янг Жи ( Lee Young Ji ) хүргэлтийн хоолоны "мангас"-аас хэрхэн халуухан Z үеийн нүүр царай болсон түүхээ хуваалцлаа.

Тэрээр гэртээ хоол захиалж иддэгээрээ алдартай бөгөөд 9.7 сая вонны шагналын мөнгөнөөс 4 сая воныг нь хүргэлтийн хоолонд зарцуулж байжээ. Жилийн өмнө буюу 2021 оны нэгдүгээр сард реппер охин эрүүлжиж, олон нийтийн дундах өөрийн имижээ өөрчлөхийг хүсч байгаагаа зарласан юм.

Түүний хийсэн хамгийн эхний алхам нь хүргэлтийн хоолноос татгалзжээ. Мөн тэрээр пилатесаар хичээллэхээс гадна хүнсний нэмэлт тэжээл хэрэглэн эрүүл хооллож эхэлжээ.

Тэрээр эхний хоёр сардаа л 10 кг жин хасаж чадсан аж. Янг Жи ингээд зогссонгүй. Эрүүл амьдралын хэв маягийг бүтэн жилийн турш мөрдөж, хүссэн галбираа урлаж чаджээ. Гэхдээ хааяа дүрмээ зөрчих үе байж. Харин тэр зураг авалтад орохын тулд өнгөрсөн 12 дугаар сард хоолны хатуу дэглэм барьжээ. Ингээд энэ оны нэгдүгээр сард үр дүнгээ инстеграм хуудсаараа хуваалцсан юм.

Ли Янг Жи биеийн өөхнийхөө 10 хувийг хаяж, ходоод-улаан хоолойгоо эмчилж чадсан байна. Түүний шаргуу хөдөлмөрийг магтаж, фитнессээр хичээллэсэнд нь баяр хүргэн, олон хүн сэтгэгдэл үлдээжээ.

(Жич: Пилатес нь 20-р зууны эхээр Жозеф Пилатесийн боловсруулсан оюун ухаан-биеийн дасгалын нэг төрөл юм. Сүүлийн үед бүжигчид, холливүүдын жүжигчид, NBA-гийн тоглогчдын сонголт болж, фитнессийн нэгэн чиг хандлага болоод байна.)

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top