Жил бүр өвөрмөц содон шоугаараа олныг алмайруулдаг алдарт "Шанель" брэндийн хамт олон энэ жил мөн л адил өмнө нь хаа ч байгаагүй сонирхолтой шоу бэлджээ. Тэд Парисын загварын долоо хоног дээрх "Haute Couture" шоуны үеэр нэгэн сонирхолтой сюрприз барьжээ.
Тэд шоуныхаа нээлтийг Монако улсын гүнж Шарлотт Касирагигаар нээлгэсэн бөгөөд үзэсгэлэнт гүнж морьтойгоо гарч ирсэн юм. Түүний морийг Кус кус гэдэг. Энэ жил найман нас хүрч байгаа тус морь гүнжийн хамгийн хайртай морьдын нэг аж.
Касирагийн хувьд загвар өмсөхийн зэрэгцээ сэтгүүл эрхлэн гаргаж, кино продакшн удирдан ажиллуулдаг байна. Тэрбээр морин спортод тун ч хорхойтой нэгэн. Уг спортоор 10 гаруй жил хичээллэж байгаа тэрбээр орчин үеийн Шанелийн дүр төрхийг илэрхийлэхэд төгс зохицжээ хэмээн загвар сонирхогчид дүгнэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )